1. Ууранд утах - Та хар батга арилгах ямар ч арга хэрэглэхээсээ өмнө заавал хэрэгжүүлэх алхам бол халуун усны ууранд нүүрээ утах юм. Ингэснээр усны халуун уур нь арьсыг хөлөргөж үсний уутанцруудыг тэлдэг байна. Энэ нь хар батгыг уутанцрын нүхнээс салгахад амархан, үр дүнтэй болгодог.rnrn rnrn2. Хүнсний сода, алимны цуу - Багахан хэмжээний хүнсний сода, алимны цуу, усыг ашиглан зуурах ба зуурмаг нялцгайвтар болно. Ингээд хамрандаа түрхэж хаттал нь хүлээгээд хуулж аваарай.rnrn rnrn3. Хамар болон арьсны үхэжсэн хэсгийг гуужуулж сэргээх маск - 2 хоолны халбага овъёос, 3 хоолны халбага тараг, 3-4 дусал нимбэгний шүүсийг сайтар холиод нүүрний арьс эсвэл зөвхөн хамар хэсэгтэй түрхээд 20-25 минут болгоод бүлээн усаар угаана. Энэ нь химийн найрлага орсон аливаа гоо сайхны бүтээгдэхүүнийг бодоход 100 хувь байгалийн гаралтай маск болох ба үхэжсэн хэсгийг арилгаж, арьсыг цайруулж, гэрэлтүүлдэг байна. rnrn rnrn4. Өндөгний цагаан - Өндөгний цагааныг ялгаж аваад хамарны хэсэгт бага багаар түрхэнэ. Түрхэсний дараа хатах бүрт нь давхарлан түрхэж хатаагаарай. Энэ үйлдлийг 3-4 удаа хийх ба дууссаны дараа өндөгний цагаан хатаж арьсыг таталдуулах үед хуулж аваад угаагаарай. Энэ нь арьсанд маш сайн тэжээл өгч сэргээгээх гадна хар батгыг хуулна.rnrn rnrn5. Зөгийн бал, сүүний маск - Адилхан хэмжээтэй зөгийн бал, сүүг хольж хутгаад богино долгионы зууханд халааж нялцгай наалдамхай болгоно. Ингээд хамрандаа зузаан түрхээд 15-20 минутын дараа хатааж хуулж аваарай.rnrn rnrn6. Нүүрээ цэвэрлэхдээ хамарны хэсгийг үлдээлгүй байнга цэвэрлэж байгаарай. Мөн дэрний уутыг байнга угааж цэвэрхэн байлгах хэрэгтэй. Бид унтаж байхдаа өөрсдөө ч мэдэхгүй дэрний уутанд нүүрний хэсгийг маш их үрдэг тул энэ нь бохирдох нэг шалтгаан болно. Мөн гар, үсийг нүүрний арьсанд хүргэхгүй байх хэрэгтэй. Үс нь тослог ихтэй байдаг бол бидний гар байнга бактертай байдгийг санаарай.rnrn rnrn